БНХАУ-ын ЭСЯ визний дараалалтай холбогдуулан арга хэмжээ авахаар боллоо

БНХАУ-ын Элчин сайдын яамны байрны гадаа виз хүсэхээр цугласан иргэдийн дараалал үүссэнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс дараалал үүссэнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Энэ үеэр цагдаагийн хурандаа Ж.Амгалан "БНХАУ-д зорчих оюутны виз хүсэгчдийн тоо ихэссэний улмаас тус ЭСЯ-ны байрны гадна оочер дараалал, эмх замбараагүй байдал үүссэн. Тиймээс цагдаагийн байгууллага үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн дунд хэв журмыг сахиулж, ЭСЯ-ны байрны аюулгүй байдлыг хангаж ажиллах болно" гэв.

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс заасан журмын дагуу өмнөх өдөр нь дугаар олгож байгаа. Тиймээс дугаар авсан виз хүсэгчдийн материалыг чирэгдүүлэлгүй хүлээн авч, ажиллаж байгаа гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Том гүрэн бол том л юм билээ шүү манай Монголчуудыг нэг гөлөг болгон хувиргаж чадаж байгаа манайхан өөрсдөө эмх цэгцтэй баймаар хэн харин яаж хэзээ нь зохицуулах нь чухал байгаа харагддаг тэр тараасан дугаарыг биетэй бүлтэй нь аваад мөнгө босгож байхад насанд хүрээгүй хүүхдүүд виз авах гэж 3 сар ч болсон тохиолдол байна шүү цагдаа ахаа анхааараач хүүхдийн эрх хаана байгаа юм бэ

    0 0 Хариу бичих