Их Британийн Цагдаагийн газар Скотланд ярдаас тус улсад ажиллаж амьдарч байгаа ази гэр бүлүүдэд хандан, удахгүй болох гэж буй Наваратри /аравдугаар сарын 9-18/, Дивали /арваннэгдүгээр сарын 7/ шашны баярын үеэр үнэт эдлэлээ гэртээ орхиж явахгүй байхыг зөвлөлөө.

Их Британид ази гэр бүлүүдийг сонгон, шашны баярынх нь үеэр орон гэрийг нь ухдаг хулгайн бүлэглэл бий болсонтой холбоотойгоор дээрх зөвлөмжийг гаргажээ. “Эх оронч” үзэлтэй дээрх хулгайч нар ихэвчлэн тус улсад амьдарч буй Ази, еврей, мальт гаралтай айлуудыг сонгон хулгай хийдэг аж.

Өнгөрсөн онд тус улсад Ази гаралтай айлын гэрийг ухсан гэмт хэрэг 1891 удаа гарчээ. Хулгайч нар дээрх айлуудаас 6.3 мянган ширхэг үнэт эдлэл хулгайлж, есөн сая фунт стерлингийн хохирол учруулсан байна.