Египетийн шүүх 17 хүнийг цаазлах шийдвэр гаргажээ

Египетийн Цэргийн шүүх өчигдөр гурван сүмд террорист халдлагад үйлдсэн 17 хүнийг цаазлах шийдвэр гаргажээ. Мөн 19 хүнд бүх насаар нь хорих, 10 этгээдэд 10-15 жилийн хорих ял оноосон байна. Террорист халдлага үйлдсэн эдгээр хүмүүс хэт даврагч “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой байсан нь батлагдсан байна. Тэдний 2016 оны арванхоёрдугаар сард Кайр хотын сүмд үйлдсэн дэлбэрэлтийн улмаас наад зах нь 25 хүн амиа алдсан юм. Мөн 2017 оны дөрөвдүгээр сард Александриа, Танта хотын сүмд халдаж бөмбөг дэлбэлсний улмаас нийт 45 хүн амиа алдсан байна. “Исламын улс” бүлэглэл энэ мэт гурван удаагийн дэлбэрэлтийн хэргийг зохион байгуулсан гэж мэдэгдсэн аж. Ойрын жилүүдэд Синайн хойг дахь “Исламын улс”-ын салбар Египетийн аюулгүй байдлын хүчин, энгийн иргэдэд чиглэсэн террорист халдлага зохион байгуулахад оролцсоор байгаа юм. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)