Монгол Улс залуучуудын олимпийн шинэ аваргатай боллоо

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо болж байгаа залуучуудын олимд монгол охин Э.Энхмаа залуучуудын олимпийн аваргын алтан медаль хүртлээ.

Тус олимпийн буудлагын спортын холимог багийн төрөлд ОУХМ Э.Энхмаа, Унгарын буудагч Залан Пеклер нарын баг, ОХУ болон Мексикийн тамирчдаас бүрдсэн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн холимог багийн төрөлд аваргаар тодорчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)