Хөдөөгийн багш нарын спортын наадам эхэллээ

Монголын хөдөөгийн багш нарын спортын 16-р их наадам зүүн бүсийн тулгуур төв Дорнод аймгийн Чойбалсан хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү наадамд Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн баг тамирчид хүрэлцэн очиж оролцож байгаа юм байна. Тэмцээний шилжин явах цомын өмнөх жилийн эзнээр Орхон аймгийн баг тамирчид шалгарч байжээ. Тэд өнөөдөр болсон нээлтийн ёслол дээр шилжин явах цомоо Дорнод аймгийн БТСГ-ын дарга Чимэддоржид хүлээлгэн өгчээ. Хөдөөгийн багш нарын спортын наадам өнөөдөр болон ирэх амралтын өдрүүдэд үргэлжлэн дүнгээ гаргах юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, хамтран зохион байгуулагчаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, БСУГ, БТСГ ажиллаж байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)