Халхын голын ялалтын ойд 1.3 тэрбум төгрөг төсөвлөжээ

Ирэх 2019 онд тохиох Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэхээр болсон билээ. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардалд ирэх оны төсөвт 1.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. ОХУ-ын Засгийн газраас Эрхүүгийн Байгалийн улсын их сургуулийн дэргэд Халхын голын ялалтын ойг тэмдэглэх тусгай төв байгуулсан байна. Халх голын ялалтын 80 жилийн ойг хоёр улс хамтран тэмдэглэх талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ОХУ-д айлчлах, олон улсын арга хэмжээнд оролцохдоо ярилцан тохирсон байна. Үүний дагуу Засгийн газраас Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулаад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)