Нэрт зохиолч Ж.Лодойн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

"Хурим" жүжгийн бэлтгэлийн үеэр

Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, нэр зохиолч Ж.Лодойн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Нэрт зохиолчийн ойд зориулсан өдөрлөг, дурсамж уулзалт өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын төв номын санд болох юм байна. Зохиолч Ж.Лодой 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин байсан бөгөөд 1944 оноос уран бүтээлээ эхэлж роман, тууж, жүжиг болон яруу найргийн олон ном туурвижээ. 
Ойн хүрээнд түүний зохиолчийн төрсөн нутаг Дорнод аймгийн Дашбалбар сумын ардын авьяастнууд алдарт "Хурим" жүжгийг нь дахин тайзнаа амилуулахад бэлэн болжээ. Буриад ястны зан заншил, өв соёлыг өгүүлэх уг жүжгийг анх 1958 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын 20 жилийн ойгоор олны хүртээл болгож байсан бол хожим Дашбалбар, Цагаан-Овоо сумын ардын авьяастнууд Соёлын төвийнхөө тайзнаа тавьж үзэгч түмэндээ өргөн барьж байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)