Дорнодынхон газрын тосны хайгуулыг эсэргүүцжээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын малчид газрын тосны хайгуулын компанийнхны эсрэг жагсаал цуглаан зохион байгуулжээ. Учир нь Дорнод аймгийн найман сумын нутаг дэвсгэрийг хамарсан газрын тосны 17-р талбайд "Магнай трейд" компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан юм байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын ажлыг эхлүүлэхэд БНХАУ-ын иргэд кемп барьж, өрөм тавих ажлыг эхлүүлжээ. Энэ үеэр нутгийн иргэд, малчдын эсэргүүцлийн жагсаал болсон аж.

Иргэдийн тайлбарлаж буйгаар хайгуулын талбайд малчдын өвөлжөө, хаваржаа багтсан юм байна. Нөгөө талаар газрын тосны хайгуулын зөвшөөрөл авахдаа хууль зөрчсөн байж магадгүй гэж хардаж байгаа бөгөөд Дорнод аймагт өмнө нь хийгдсэн хайгуул, олборлолтын ажил орон нутагт өгөөжгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Иргэдийн энэхүү шаардлагын дагуу Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга Ц.Ариунболд "Магнай трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Магнайд албан бичиг хүргүүлжээ. Уг бичигт "Магнай трейд" ХХК байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй тул кемп барих зөвшөөрөл олгохгүй болохыг мэдэгдсэн байна. 

  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ард түмний төлөөлөл болсон 76 хүний томилсон Ерөнхий сайд болон түүний баг буюу Засгийн газраас Монгол улсын хууль тогтоомжийн дагуу олгосон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг эргүү тэнэг нь дэндсэн дундад зуунаараа зэрлэг балмад оркууд рээкэтлэдгийг хэзээ яаж болиулах вэ? Ийм засаг, захиргаагүй, хуульгүй юм байж хэрхэвч болохгүй. Хэрвээ, тухайн компаниуд нь хууль зөрчиж байгаа бол тэднийг хянадаг байгууллага, нэгж нь угаасаа байгаа. Мэдээж, орон нутагт нь амьдран суугаа ард иргэд, нутгийн зөвлөл нь бас ажиглаж л байх ёстой байх. Гэхдээ, яг тийм үүргийг гүйцэтгэхээсээ илүү рээкэтлэн мөнгө нэхдэг, нутаг орноо хөгжүүлэхэд туслуулах гэж ширэн нүүрлэж дарамталдгийг үтэр түргэн болиулах хэрэгтэй.

    1 2 Хариу бичих