09:00 цагт “Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд эхэлнэ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсаны 85 жилийн ойд зориулсан баярын хүндэтгэлийн хурал Чингис зочид буудлын хурлын зааланд болно.

10:00 цагт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Рамада зочид буудлын хурлын танхимд болно.

Асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадмыг Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулна.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд бямба гарагт зохион байгуулагдах бүх нийтийн "Дугуйн өдөр" арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт ХУД-ын Спортын ордонд Нийслэлийн 379 жилийн ойг угтаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 6 төрөлт спортын тэмцээн зохион байгуулна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 9 сарын статистик мэдээллийг Засгийн газрын III байр, B1 давхрын Мэдээллийн танхимд танилцуулна.