Эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг хөндөхгүй байна гэв

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны V-р чуулган болж байна. Уг чуулганд нийслэл болоод 21 аймгаас нийтдээ 3000 эмэгтэйчүүд оролцож байгаа юм.

Чуулганаар 94 жилийн түүхтэй энэ байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, гэр бүл салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэж буй явдалд анхаарал хандуулах, тэдний эрх ашгийн төлөө дуугарч ажиллахад гол анхаарлаа хандуулах зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх хүлээлт үүссэн юм.  Гэвч өглөөнөөс хойш дээрх асуудлыг хөндөхгүй шашин шүтлэг, ёс суртахуун зэрэг сэдвээр илтгэл тавиулж байгааг оролцогчид шүүмжилж байв.

Чуулганд оролцож буй 3000 төлөөлөгчөөс таван хүнд үг хэлэх эрх олгож, бусад гишүүдэд хаалттай байгааг ч хэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)