Орчныг бохирдуулж байгаа хуванцар хаягдлууд голчлон  “Coca-Cola”, “PepsiCo”, “Heineken”, “Mars”-ийн бүтээгдэхүүнийх байдаг аж.

“Greenpeace” хөдөлгөөний сайн дурынхан дэлхийн 42 онд шалгалт зохион байгуулж, хуванцар хог хаягдлыг цуглуулан ямар компанийн бүтээгдэхүүнийх болохыг тогтоожээ.

187 мянган хуванцар хаягдлаас тэд хэдэн мянган брэндийн таних тэмдгийг олсон бөгөөд далайн эрэг, байгалийн дархан газруудын хогон дунд “Coca-Cola”-ийн хаягдал хамгийн их байсан гэнэ.