Зочид буудалд хүний амь хороон зугтсан этгээдийг шуурхай илрүүлжээ

Аравдугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд хүний амь насыг хохироон хэргийн газраас зугтаасан хүнд гэмт хэргийг Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран гудамж замд хяналт шалгалт хийж байх хугацаандаа мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай шалгаж илрүүллээ.

Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Түүнчлэн тус албаны харъяа хэлтэс, нэгжийн алба хаагчдаас энэ оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд 60 гаруй гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, урьд нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 30 гаруй гэмт хэргийг ур чадвар гарган илрүүлэн, харъяа байгууллагуудад шилжүүлэн ажилласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цагдаагийн залууст талархлаа. Эрүүл, амгаланг билэгдэж байна!!!

    0 0 Хариу бичих