Д.Тэрбишдагва: Төсөв хэлэлцэх үед 42 дугаар тойргийн 12 мянган иргэнийг хэн төлөөлөх вэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Уг дүгнэлт нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгууль явуулах тогтоол нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт юм. Цэцийн энэхүү дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна. 

Д.Тэрбишдагва: -Төрийн албан хаагчдын сонгогдох эрх зөрчигдөж байна гэж үзээд Цэц дүгнэлтээ гаргасан. Ингэснээр нөхөн сонгууль хойшилж 42 тойргийн иргэд УИХ- төлөөлөлгүй байхаар боллоо. Тэр тойргийн иргэдийн эрх зөрчигдөж байна. Энэ асуудлыг яах вэ. Улсын төсөв хэлэлцэж байгаа үед 42 дугаар тойргийн 12 мянган сонгогчийг хэн төлөөлж ярих юм бэ. Үүн дээр ямар гарц байна вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Төддүгээр тойргийн гишүүн гэж байхгүй. УИХ-ын гишүүн гэж л бий. Тиймээс бүх гишүүд л төлөөлөх ёстой. Тухайн тойргийн иргэд нэг хүнийг сонгож илгээж л байгаа болохоос биш зөвхөн тэр хүн л төлөөлнө гэсэн үг биш.

Л.Мөнхбаатар: -УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэж өгдөг байх нь зөв гэж үздэг. Энэ хуулийн дагуу би 2012 оны сонгуульд оролцохоосоо зургаан сарын өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын ажлаа хүлээлгэн өгч байсан. Гэтэл энэ заалтыг нөхөн сонгууль явуулах тохиолдолд хэрхэн ашиглахаа зохицуулаагүйгээс болоод Цэц энэ дүгнэлтийг гаргасан. 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)