Дизель түлшний татварыг бууруулах боломжгүй гэв

Шатахууны жижиглэнгийн үнэ сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, үүнийг дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбон албаныхан тайлбарлаж буй. Тэгвэл Засгийн газар 2022 он гэхэд нефть боловсруулах үйлдвэр барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Автобензин дизель түлшний үнэ холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авах” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байхын тулд АИ80, А-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Харин дизель түлшний татварыг тэглэх боломжгүйг Сангийн яамны холбогдох албаны хүн хэллээ. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сарын 7-нд шатахууны үнийг бууруулах үнийн зөвлөл хуралдаж, онцгой албан татварын хувь хэмжээний талаар ярилцаж, Засгийн газарт саналаа өгсөн байна. Гэсэн ч дизель түлшний онцгой албан татварыг бууруулах боломжгүй гэдгийг хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Т1 амьтад шүү.ДТ р бас зорчигч, ачаа тээвэр явдаг юм. Мах мэт бүхий л бараа үнэд орох нь нь баталгаатай боллоо доо

    0 0 Хариу бичих