Грекийн Аялал жуулчлалын яамнаас жуулчдад илжиг унуулах үйлчилгээтэй холбоотой дүрэмдээ шинэчлэл хийжээ. Улсынхаа нийт жуулчдын талаас илүүг хүлээн авдаг Грекийн Санторини арлын амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн харьяа яамандаа хүсэлт хүргүүлжээ. Уг хүсэлтэд илүүдэл жинтэй жуулчдаас болж уналгын илжигнүүд ядарч, нуруу нь холгогдож, маш хүнд гэмтэл авч байгаа гэдгийг дурдаад уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.


Далайн түвшнээс дээш 400 метрийн өндөрт орших Санторини арал нь хад асга ихтэй. Байгалийн үзэсгэлэнт уг байдлыг нь үзэж мэдрэхийн тулд жуулчид маш хүнд хэцүү зам туулж уулын оргилд гардаг байна.

Ингэхдээ биед амарыг бодон ихэвчлэн илжиг унадаг аж. Тиймээс илүүдэл жинтэй жуулчидыг зөөсөн илжигнүүд хэвийн жинтэй хүн зөөснөөсөө илүү ядарч, нуруу нь хүндээр гэмтдэг. Уг хүсэлт гомдлын дагуу Грекийн Аялал жуулчлалын яамнаас: