"Гүүгл плас" сүлжээнд гарсан алдаанаасаас болж хаагдахад хүрлээ

Google компанийн дөрөв дэх том төсөл болсон Гүүгл плас сүлжээ хаагдахаар болжээ. Энэ тухай тус компаниас албан ёсоор мэдэгдсэн юм. Сүлжээнд гарсан алдааны улмаас 500 мянган хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан учир ийм шийдвэрт хүрсэн гэж төслийн удирдагчид тайлбарласан байна. Хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан ч компанийхаа нэр хүндийг бодсон учир олон нийтэд мэдээлэлгүй нууцалсан аж. Гэхдээ хэрэглэгчдийн хувийн мэдээлэл болох нэр, цахим шуудангийн хаяг, мэргэжил, нас, хүйс зэргийг ашигласан асуудал гараагүй гэдгийг Гүүгл пласынхан онцолжээ.

Уг асуудлаас болж Гүүглийг удирддаг Алфабет компанийн хувьцааны ханш 1.23 хувиар унаж, ямар ч ашиггүй ажилладаг уг төслийг хаахаас өөр арга үлдээгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)