Монгол Улсын 174 иргэн гадаадад ял эдэлж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Бүгд найрамдах социалист Вьетнам улстай байгуулах ялтан солилцох хэлэлцээрийн төслийг хэлэлцэх үеэр Монгол Улсын хэчнээн иргэн гадаадад ял эдэлж байгаа тухай асуудал хөндөгдлөө. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн мэдээллээр бол өнөөдрийн байдлаар Монгол Улсын 174 иргэн гадаадад ял эдэлж байгаа ажээ. Харин манай улсад гадаадын 19 иргэн ял эдэлж байгаа юм байна.

Монгол Улсын иргэд дараахь улсуудад ял эдэлж байна. 

  • БНХАУ-д 115
  • БНСУ-д 18
  • Макаод 12
  • ОХУ-д 9
  • Турк улсад 9
  • Казахстанд 6
  • АНУ-д 3
  • Сингапурт 3
  • Чех улсад 2
  • Бельги улсад 2
  • Шведэд 2
  • Словак улсад 1  
  • Японд 1
  • Унгарт 1
  • Польш улсад 1
  • Тайландад 1

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)