
Солонгос залуус өнгөрсөн зун Монголд хийсэн аяллынхаа фотог цахим орчинд дэлгэсэн нь шуугиан тарьж байна. Одот тэнгэр тольдож, элсэн цөл үзэх зорилготой ирсэн залуус Монголын хээр талаар 9 өдөр 8 шөнийн гайхалтай аялал хийснээ дурджээ. Бас аялалд хөлөглөсөн пургон машиныг тухтай биш ч сайн унаа байсан гэв.




















