АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп охин Иванкагаа НҮБ-д ажилд оруулах хүсэлтэй явдаг юм байна. Тэрээр АНУ-аас НҮБ-д суух төлөөлөгч Никки Хейлигийн байрыг эзлэх боломжтой хүмүүсийн тоонд охиноо оруулж нэрлэжээ. Ники Хейли удахгүй ажлаа өгч, оронд нь өөр хүн томилогдох гэж буй. Гэвч энэхүү томилгоонд Ерөнхийлөгч шууд оролцдог, мөн Ники Хейлийг өөрөө огцруулж байгаа тул яаж ч чадахгүй байгаа аж. Тэрээр энэ тухайгаа олон нийтээс нуулгүй “Уг нь энэ албан тушаалд Иванка гайхалтай тохирч байсан. Даанч ашиг сонирхлын зөрчилтэй болчих гээд байгаа тул яалтай билээ” гэж хэмээн жиргэжээ. Тэгээд оронд нь Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдал хариуцсан зөвлөхийн орлогч Дина Пауэллийг судалж үзэхээр болсон гэнэ.

НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Ники Хейлиг огцруулж байгаагаа Д.Трамп өчигдөр олон нийтэд зарласан бөгөөд энэ нь маш гэнэтийн шийдвэр болсон юм. “Си Эн Эн” телевизийн мэдээлснээр, Ники Хейли нь The New York Times сонинд Д.Трампын бодлогыг шүүмжилсэн буланг хөтөлдөг 13 авторын нэг тул халагдсан байх магадлал өндөр аж.