"Гал тогоо" цувралын гол дүрийн жүжигчин явган зорчигчийг дайрчээ

ОХУ-ын ардын жүжигчин, “Гал тогоо” цувралын ахлах тогооч Виктор Бариновын дүрээр монголчуудын таних Дмитрий Назаров Дмитрий Назаров Москва хотын Варшавын өргөн чөлөөнд явган зорчигчийг суудлын машинаараа мөргөж гэмтээжээ. Өнгөрсөн шөнө болсон уг ослыг Оросын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг шалгах газрын хэвлэлийн албаны мэдээнд “Ауди загварын машины жолооч дүрмийн бус газраар зам гарч байсан явган зорчигчийг мөргөсөн” гэжээ.  Дмитрий Назаров хохирогчид түргэн тусламж дуудаж өгчээ. Гэрчүүдийн ярьж буйгаар бол 29 настай явган зорчигч согтуу байсан гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. нээрээ жаахан Монголчуудад мэдээлэх шаардлага бий юу гэдгийг бодмоор. 2-рт мөргөөд гэмтээх, дайрах 2 бас ялгаа бий шүү. гарчиг өгөхдөө арай харгис уу

    0 0 Хариу бичих
  2. Энэ тэнэг иван хүн мөргөнүү байнуу хэнд хамаа байнаа утаггүй мэдээ оруулахийн

    0 0 Хариу бичих