Англид өдөр бүр орон гэргүй нэг хүн нас бардаг

Сүүлийн 12 сард хийсэн судалгааны дүнд өдөр бүр орон гэргүй нэг хүн нас бардаг гэсэн харамсалтай тоо гарчээ. Их Британийн Үндэсний Статистикийн газрынхан орон гэргүй хүмүүсийн үхлийн шалтгааныг тогтоох үүднээс уг судалгааг хийжээ. Үр дүнд нь мансууруулах бодисын тун хэтрүүлэх, хүнд өвчин болон амиа хорлолт гэсэн шалтгаанууд тэргүүлсэн байна. Орон гэргүй эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ илүү бие муутай байдаг гэдгийг ч тогтоосон аж.

2017 оны аравдугаар сард физикч, ахмад дайчин, хөгжимчин байсан ч орон гэргүй болж тэнүүчилж амьдарч асан 449 хүн 14 хоногт нас барсан нь өнөөг хүртэлх хамгийн өндөр тоо болжээ.

Их Британид орон гэргүй тэнүүчилж амьдардаг хүмүүсийн нас 18-94 байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж нас 53 байгаа бол эрэгтэйчүүдийнх нь 49 байна. Орон гэргүй иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг судлаж тогтоохдоо 16 эмнэлэг, 65 гудамж, түр орогнуулах 47 байранд амьсгал хураасан хүмүүсийн эрүүл мэндийн дүгнэлт, шинжилгээг ашигласан байна.

Энэхүү судалгааны үр дүн орон гэргүйчүүдэд үндэсний хэмжээний тусламж хэрэгтэйг сануулсан сэрүүлэг болно гэж найдаж байна хэмээн судалгааг ахласан Жон Спаркс хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)