"Магнай Трейд" компанийн захирал Р.Ганзоригийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон гэсэн мэдээлэл байна. Тус компанийн захирлыг “Жаст” группийн хэрэгтэй холбогдуулан саатуулах шаардлагатай болсон талаар эх сурвалж мэдээллээ. Р.Ганзоригийг баривчлахдаа, шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой буюу хуульд зааснаар үгсэн хуйвалдсан гэсэн үндэслэлээр саатуулсан гэх мэдээлэл мөн байгаа юм. Одоогоор урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хорьжээ.
Жаст группийн Ш. Батхүүтэй холбогдох хэргийг шалгах АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа бол яг энэхүү баривчилгааг прокурорын зөвшөөрөлтэй ЦЕГ-ын албан бичиг байсан аж.
Сануулахад, 2018 оны эхээр “Магнай трэйд” компанийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх хүсэлтийг “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас салбарын яаманд хүргүүлээд байсан. “Магнай трейд” нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг байна.