Скрипалыг хордуулсан хэрэгт сэжиглэгдэж буй 2 дахь эрийн нэрийг дэлгэлээ

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Bellingcat сайтад Сергей Скрипалыг хордуулж амь насанд нь хүрсэн хэрэгт сэжиглэгдэж буй хоёр дахь сэжигтний мэдээллийг дэлгэлээ. Сэжигтэн эр нь ОХУ-ын GRU цэргийн тагнуулын албанд цэргийн эмчээр ажиллаж байсан Александр Мишкин гэгч аж.  Тус сайт сэжигтэн Мишкины хувийн мэдээллүүдийг түүний паспортын хуулбараар хөөн шүүж олсон байна. Александр Мишкин GRU-ийн заавраар цэргийн эмчээр ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд Петрбургт өөрийн жинхэнэ нэрээр оршин сууж байжээ. Лойгад төрж өссөн Мишкин Архангельск рүү нүүж, тэндээ олон жилийг өнгөрүүлсэн гэнэ.

ОХУ-ын хамгийн шилдэг цэргийн эмчилгээний академийг төгссөн Мишкин ОХУ-ын тэнгисийн цэргийн зэвсэгт хүчинд цэргийн эмчээр бэлтгэгдсэн. Түүнийг 2010 онд Москва руу нүүлгэн шилжүүлж, Петров хэмээх нууц нэртэй хоёр дахь бичиг баримтыг олгожээ.  Энэ пүрэв гарагт Bellingcat-ийнхэн өөрсдийн зарласан хэвлэлийн хурлынхаа үеэр хоёр дахь сэжигтний тухай бүх баримтыг дэлгэх аж. Александр Мишкины төрсөн он, сар, өдөр болоод эцэг эхээс өгсөн нэр, ургийн овог гэхчилэн бүх мэдээллийг түүний төрж өссөн Лойга тосгон болон Санкт-Петербургт хөрш зэргэлдээ амьдарч байсан хүмүүс зэрэг гэрчүүдийн батласны дагуу Петров овогт эр нь Александр Мишкин гэгч болохыг нотлосноо эхний ээлжинд дэлгэж буй нь энэ аж. Bellingcat-ийнхэн уг хэргийн гол сэжигтэн болох Руслан Боширов гэх  хуурамч нэртэй байсан тусгай албаны ахмад Анатолий Чепигаг үнэн зөв тодорхойлж байсан билээ.

Мишкин, Чепига нар Скрипалыг охин Юлятай нь хордуулсныхаа дараа хуурамч бичиг баримтаар Их Британи руу нэвтэрч тэндээ амьдарч байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)