Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэлэг дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал өнгөрсөн бямба гаригт Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэллээ. АНУ-ын “CBS international” студийн албан ёсны эрхийн дагуу хийгдэж буй энэхүү нэвтрүүлэг Боловсрол телевизийн үзэгчдэд хэдийнээ танил болсон билээ. 

Дэлхийн өнцөг булан бүрд хүсэн хүлээж үздэг болсон энэхүү шоу нь бусад загварын нэвтрүүлгээс чанар, чансаагаараа үргэлж дээгүүрт бичигддэг. Тиймээс “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн багийнхан олон улсын стандартад нийцсэн хамгийн өндөр зэрэглэлийн уран бүтээлээрээ үзэгчидтэй дахин уулзах гэж байна. 

Энэ жилийн нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Өвөр Монголын Монгол Одон телевиз хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой болсон гэсэн үг юм.

Долоо хоног бүрийн бямба гаригт "Боловсрол" телевизээр “Mongolia’s next top model-2” үзэгчдийн хүртээл болно.

Монголын загварын ертөнцөд хамгийн нэр хүндтэй “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарууд сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгэж байсан. Тэр ч утгаараа “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлыгг топ модель Нора Дагва, топ модель Э.Одгэрэл, топ модель Э.Энхболд нарын гурван “ТОП” шүүнэ. 

"Mongolia’s next top model-2 шоу нэвтрүүлэгт 400 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлснээс шилдгийн шилдэг 22 охин шалгарч эхний дугаарт оролцлоо. Тэд нэвтрүүлгийн 13 дугаарын турш сорил болон үндсэн зураг авалтад оролцон өрсөлдөнө. 

"Mongolia's Next Top Model-2"шоуны цорын ганц супер ялагч 20 сая төгрөг болон Итали Улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн болно.

"Mongolia's Next Top Model-2" шоу нэвтрүүлгийн анхны дугаарын сорил Зайсан  хилл цогцолборын шилэн гүүрэн дээрх загварын алхаагаар эхэлсэн.

Шүүгч топ модель Э.Одгэрэл "Загварын салбарын бриллиант байхыг хүсвэл эргэлт буцалтгүй хөдөлмөрлө. Үзэсгэлэнтэй, ухаантай, чадварлаг байхыг хором бүрд шаардах учраас өдөр бүр өөрчлөгд, улам бүр шинэчлэгд"

Шүүгч топ модель Э.Энхболд "Би загварын салбарт 13 жил ажиллаж байна. Миний хувьд өөртөө итгэлтэй, шинийг турших зоригтой, мэдээж мэргэжлийн моделийг бий болгохыг хүсэж байна. Загварын салбар байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэ их өрсөлдөөн дундаас шинэ дүр төрхийг олж харах нь миний өнцөг"

Харин үндсэн зураг авалт Буянт-Ухаа олон улсын нисэх буудал дээр аялалд гарч буй ажил хэрэгч эмэгтэйн дүр төрхийг гаргах даалгавараар эхэлсэн. 22 оролцогчийг гурван шүүгч 7, 7, 8-аар хуваан авч зураг авалтын турш өөрсдийн зүгээс зөвлөгөөг өгөн хамтран ажилласан.

Шоу нэвтрүүлгийн анхны дугаарт 22 оролцогчоос шилдэг 16 оролцогч шалгаран дараагийн шатанд үлдэж, 6 оролцогч аяллаа өндөрлүүлэн гэртээ харилаа.

Танилц, "Mongolia's Next Top Model-2" шоу нэвтрүүлгийн анхны дугаарын шилдэг 16 оролцогч:

Дансаранова Алина 
Нас:21
180 см 
Улаан-Үд

Б.Цэцэгмаа 
Нас: 25 
170 см 
Улаанбаатар хот

Н.Бадмаараг 
Нас:21 
173 см 
Улаанбаатар хот 

Б.Цэцэгсайхан 
Нас:25 
170 см 
Улаанбаатар хот

Т.Агру 
Нас: 22 
176см 
Өвөр Монгол: Хөх хот

Б.Анужин 
Нас:18 
180 см 
Улаанбаатар хот

Ө.Анулан 
Нас: 17 
178 см 
Улаанбаатар хот

Янсанова Бэлигма 
Нас:19 
174 см 
Улаан-Үд

С.Батханд 
Нас:20 
183 см 
Улаанбаатар хот

З.Гоёхон 
Нас:17 
188 см 
Өвөр Монгол: Хөх хот

Н.Мишээл 
Нас:18 
181 см
Улаанбаатар хот 

Э.Одонтунгалаг 
Нас:18 
182 см 
Улаанбаатар хот

А.Оюунсувд 
Нас: 23 
180 см 
Өвөр Монгол: Шилийн гол

М.Тэргэл 
Нас:20 
174 см 
Улаанбаатар хот

Ё.Удвал 
Нас:21 
171 см
Өвөр Монгол: Шилийн гол

Ч.Чамин-Эрдэнэ 
Нас:22 
179 см 
Улаанбаатар хот
 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Манай монгол охид угаасаа мундаг юм чинь, үзэх далим гаргахын тулд Өвөрмонгол охидыг дэмжье. Бас урдаас Гоёхон гэсэн нэртэй гоё охид ирсэн шиг байна. Мах цусны тасархай минь ээ ч гэх шиг...

    0 0 Хариу бичих
  2. ЧаминЭрдэнэ,Одонтунгалаг хоёроос бусдыг шанааны өргөнөөр нь сонгож авсан юм уу

    0 0 Хариу бичих