Тони Фергюсон: Манай спортыг шившиглэж байгаа хоёр тэнэг байна

Холимог тулааны UFC холбооны тулаанч Тони Фергюсон өөрийгөө хөнгөн жингийн дэлхийн жинхэнэ аварга гэж үзэж байгаа гэнэ. Уржигдар /Монголын цагаар өчигдөр/ болсон “UFC 229”-ийн үеэр Энтони Петтисийг техникийн нокаутаар ялсан Тони Ферргюсон Хабиб Нурмагомедовын дараагийн өрсөлдөгчөөр нэрлэгдэж байгаа юм.

Тэрээр ялалт авсныхаа дараа дэвжээн дээрээс Хабиб Нурмагомедовыг тулаанд дуудсан бөгөөд дараа нь сэтгүүлчдэд “Би бол аварга. Аварга байсан, тэр хэвээрээ л байгаа. Манай спортыг шившиглэж байгаа хоёр тэнэг байна. Надад одоо бүс байхгүй, гэхдээ аварга байхын тулд надад бүс хэрэггүй. Би энэ спортыг цэвэрлэмээр байна. Холимог тулаан бол олимпийн зэрэглэлийн спорт, би тийм л төвшинд бэлтгэлээ хийдэг. Энэ спортын төлөө би их олон зүйлээс татгалзсан. Гэхдээ одоо тэр бүгд надад хэрэггүй, би сэтгэл хангалуун байна. Хабиб бид хоёр тулалдах ёстой гэж бодож байна. Тэр аварга, би түр зуурын аварга байсан” гэж өгүүлжээ.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Энэ чинь элдэвтэй эр дээ, Емеляненког нучихсан гэж байгаа

    0 1 Хариу бичих
    • fedortoi hezeech uzej bgaagui ferguson anduurjdee

      1 0
  2. Хабиб байлдааны самбо, Фергюсон жиу жицу суурьтай яах бол?

    0 0 Хариу бичих
    • Тэвчээртэй нь ялна. Фергюсон илүү магадлалтай.

      0 0