Ирэх оны төсөвт долларыг 2530 төгрөгөөр тооцжээ

Жил гаруйн хугацаанд нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2400 гаруй байсан бол есдүгээр сар гарсаар огцом өсч буй. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2560 төгрөгт хүрчээ.

Тэгвэл ирэх оны төсөвт нэг ам.долларыг 2530 төгрөгөөр тооцсон байна. Долларын ханшийн өсөлт түр зуурынх гэж төсөл боловсруулагчид үзжээ. Иймээс төгрөгийн эсрэг 5 хувиар чангараад буй долларын ханш удахгүй тогтворжино гэж үзэж байгаа аж.

Дашрамд, 2019 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.7 их наяд, зарлага 11.6 их наяд төгрөг байхаар тооцоод байна. Нэг ёсондоо төсвийн алдагдал 1.9 их наяд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)