Загвар өмсөгч Эмили Ратаковски баривчлагджээ

Бретт Каваног АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилохыг эсэргүүцсэн хөдөлгөөн Вашигтонд ид өрнөж буй.

Ерөнхийлөгч Д.Трампын шүүгчид нэр дэвшүүлээд буй энэ эрхэм 1980-аад онд Кристин Блейзи Форд гэх бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдоод байгаа юм. Өчигдөр конгрессийн ордны өмнө хууль бусаар жагсаал зохион байгуулсан хэргээр 293 хүнийг баривчлаад байна.Баривчлагдсан эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтнүүдийн дотор загвар өмсөгч Эмили Ратаковски, жүжигчин Эми Шумер зэрэг олны танил бүсгүйчүүд байгаа аж. 

АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшээд буй Бретт Кавано өмнө нь бага Жорж Бушийн засаг захиргааны үед ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)