Словак Монгол Улсаас ажиллах хүч авах хэдий ч бүртгэл эхлээгүй

Фэйсбүүк нийгмийн цахим сүлжээгээр Словак Улсад хөдөлмөр эрхлэх виз гаргах, ажилд зуучлах зэрэг мэдээллүүд ихээр гарах болжээ.

Словак Улсын зарим аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсаас цөөн тооны ажиллах хүч авах сонирхолтой байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар албан ёсоор манай улсаас хөдөлмөр эрхлэх иргэдийг хүлээн авахаар тохиролцсон, хэрэгжиж эхэлсэн ажил байхгүй бөгөөд ажиллах хүч авах тохиолдолд албан ёсны байгууллагаар дамжин төлбөр, хураамжгүйгээр бүртгэл явагдах ёстой юм. 
Иймд Словак Улсад хөдөлмөр эрхлэхтэй холбоотой аливаа мэдээ, мэдээлэлд анхаарал болгоомжтой хандахыг тус улс дахь Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Өөрийн улсых нь иргэд энд тэндгүй хар бор ажил хийгээд тэнүүчилж байгаа улс ажилчин авах нь худалаа...

    0 0 Хариу бичих
  2. Нэгэнтээ манай улс өөрийн хүмүүсээ ажлын байраар хангаж чадахгүй байгаа энэ үедээ гадаадын ажиллах хүчний зах зээлийг ойрын жилүүдэд амжилттай ашиглахыг бодох хэрэгтэй юм бишүү? ГХЯ,ХНХЯ хамтран ажиллах хүчний зах зээлийг сайн судлан залуучуудыг ажиллах хүчний зах зээлд ахиухан гаргахыг бодвол зүгээр санагдана.

    0 0 Хариу бичих