Х.Нурмагомедов, К.Макгрегор нарын хэвлэлийн хурлын сонин хачин

Энэ сарын 6-нд /Монголын цагаар 7-нд/ тулалдах гэж байгаа холимог тулаанч хабиб Нурмагомедов, Конор Макгрегор нарын тулааны өмнөх хоёр дахь хэвлэлийн бага хурал Лас Вегас хотноо боллоо.

Энэ хоёрын эхний хэвлэлийн хурал виски, улс төр гээд юм юмтай болсон. Тэгвэл энэ удаагийнх ч бас ярих юмтай боллоо.

К.Макгрегор хурлаас 25 минут хоцорч орж ирсэн. Цагтаа ирсэн Х.Нурмагомедов “Би энд хэн нэгнийг хүлээхийн тулд ирээгүй. Хөгжөөн дэмжигчид ирчихсэн байна. Хэвлэлийнхэн байна. Бас би энд байна, асуултад хариулахад бэлэн” гээд хурлыг эхлүүлсэн. Тэрээр хариулт өгөхөд бэлэн гэж хэлсэн ч “Хагас сайны тулааны дараа юу хийхээр төлөвлөж байна вэ” гэсэн асуултад хариулсангүй.  Би тийм холын зүйлийг таахыг хүсэхгүй байна. Конорыг дутуу үнэлэхгүй. Хагас сайныг л хүлээж байна” гэжээ. Мөн “Би түүнтэй тулаан дууссаны дараа ч гар барихгүй. Яагаад гэж үү. Яагаад гэвэл тийм л учиртай юм” гэсэн байна. Тэрээр Конорын тухайд, “Түүнтэй  юу ярихгүй, согтуу хүний дэмий чалчихыг сонсмооргүй байна. Хагас сайнд торон дотор учирна, тэр үед юу ярихыг нь харъя” гэжээ. Гэхдээ байнга доош нь хийсэнгүй, “Би эхний секундээс шууд довтолно гэж худлаа ярихгүй. Яагаад гэвэл тэр сайн. Боксдохдоо сайн, цагаа сайн хуваарилдаг. Харин надад барилдаан, дайчин чанар бий. тэр намайг зогсоохын тулд алах хэрэгтэй болно” гэжээ.

Ингээд Конор ирсний дараа хурал улам сонирхолтой болсон нь мэдээж. К.Макгрегорын өвөө нь дайны үед англичуудын талд орж, элэг нэгт ирландчуудынхаа эсрэг байлдаж байсныг Хабиб яаж ч юм бэ олоод мэдчихэж. Энэ талаар хэлэхэд К.Макгрегор уурлаж, Хабибын менежер Али Абдель-Азиз руу хэл амаар дайрч эхэлсэн аж. Тэрээр “Би энэ нөхрийн талаар маш ноцтой зүйл хэлье. Энэ хүн бол алан хядагч харх шүү дээ. Тэр 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр Египетээс Нью Йорк руу нисч ирсэн. Түүнээс тухайн үед таван улсын паспорт хурааж авсан байдаг. Тийм хүн энэ улсад байж байгаад би үнэхээр гайхаж байна” гэжээ.  

Али Абдель-Азиз нь жиу жицу бөхийн хар бүстэй нэгэн гэнэ. Х.Нурмагомедов хэд хоногийн өмнө “Миний менежер Конорыг хялбархан боочих чадвартай” гэсэн бөгөөд Конор энэ үгний хариу болгож Алитай дэвжээн дээр учрахад бэлэн, сарын дараа тулалдах уу гэж өджээ.

Мөн Хабибыг "харх" гээд өөрийгөө "шонхор", бүх хөдөлгөөнийг нь харж байгаа удахгүй тасчиж хаяна гэсэн байна. сэтгүүлч нар түүнээс хэдэн насандаа тэрумтан болох вэ гэж асуухад “Би одоо 30-тай. 35-тайдаа тэрбумтан болчихно” гэж хариулжээ.       


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эрүүл 2 уу энэ хоёр чинь. Ингэж хэлэн барин хоорондоо үзэлцэх ч гэж дэ. Тэнэг спорт юмаа

    0 0 Хариу бичих