Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам болно

Монголын Залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн  “Цагаан уул-2018” яруу найргийн наадмын тов зарлагджээ . 1991 онд анх зохиогдсоноос хойш энэ жил 20 дахь удаагаа болох гэж буй “Цагаан уул” хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг тэмцээн юм. Тус наадмыг Монголын Залуучуудын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл , МҮОНТ, “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулах юм байна.

Залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах зорилготой энэхүү наадам арваннэгдүгээр сарын 01,02-ны өдрүүдэд дөрвөн үе шаттай зохион байгуулагдах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)