АТГ-аас Нэгдүгээр дунд сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчлаад байгаа. Түүнийг сургуульдаа хүүхэд элсүүлэхдээ хээл хахууль авсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд яг хахууль авч байхад саатуулсан гэсэн мэдээлэл бий.
Тэгвэл, хуульд заасны дагуу эцэг эхчүүд хүүхдээ Нэгдүгээр сургууль болон бусад сургуульд оруулахдаа хахууль мөнгө өгснөө мэдээлэх юм бол уг мөнгөө буцааж авахаас гадна хүүхдээ үргэлжлүүлэн сургах боломжтой юм байна.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд ингэж заасан байгаа аж.
