Сэлфийнээс болж 259 хүн амиа алджээ

Энэхүү сэлфийчин Румын дахь 180 метр өндөр яндангийн ирмэг дээр гарч зураг авсан нь аврах албаныхныг багагүй сандралд оруулжээ

Сонирхолтой сэлфий зураг авах гэж хэт улайрснаас болж амь насаа алдах тохиолдол нэмэгдсээр байна хэмээн BBC мэдээлжээ. Энэ онд хийсэн судалгаагаар 2011 оноос 2017 оны хооронд 259 хүн сэлфий хийх гэж яваад нас барсан байна. Тиймээс АНУ-ын Үндэсний номын сангийн судлаачид сэлфий хийхийн тулд амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөжээ. Сэлфийчид гол төлөв өндөр уул, нуруу, өндөр барилга дээр зураг авах гэж яваад эрсэддэг байна. Сэлфий хийж яваад амиа алдсан хүмүүсийн үхлийн шалтгааныг судлахад олонхи нь өндрөөс ойчих, усанд унах, автомашинд дайруулах зэрэг золгүй тохиолдлоор хорвоог орхисон байгаа аж. Энэтхэг, ОХУ, АНУ, Пакистанд сэлфийтэй холбоотой золгүйгээр нас барсан тохиолдол хамгийн их бүртгэгдсэнийг ч судлаачид тогтоосон байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Америкийн номын сангийн судлаачид гэнэ үү? Монгол ийм судлаачид байдаг болов уу?

    0 0 Хариу бичих