Шанел брэнд ирэх хавар, зуны загварын өнгө төрхийг тодорхойлогч шоугаа уламжлал ёсоор Grand Palais ордонд хийлээ. Энэ жилийн шоуны онцлог нь тус ордонд жинхэнэ далайн эргээс ялгагдамгүй гайхамшигтай орчинг бүрдүүлжээ. Grand Palais ордны дотор цагаан элсэн эрэг бүхий далайг бүтээжээ. Загвар өмсөгчид хиймэл далайн эргээр хөл нүцгэн алхалж загваруудаа танилцуулсан байна.
Шанел брэнд 2018 оны хавар, зуны загварын чиг хандлагын шоугаа уг ордонд хийсэн бөгөөд ингэхдээ хиймэл хүрхрээ бүтээж байсан юм.

Сонирхуулахад, Grand Palais ордон нь Парис хотын зүрхэнд, алдарт Champs-Élysées өргөн чөлөөнд байрлах 100 гаруй жилийн түүхтэй ордонг францын урлагийн онцлогийг агуулсан уран барилга гэдэг. Тус ордонд жилдээ 4000 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж, 2 сая хүн зочилдог байна. Шанел брэнд хавар, зуны чиг хандлагыг тодорхойлдог Парисын загварын шоугаа Grand Palais ордонд хийдэг уламжлалтай.