Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос ээлжит үзэсгэлэнгээ Театрын музейд өчигдөр дэлгэлээ. Нийт 50 орчим гэрэл зурагчны 500 бүтээлээс сорчлон шилсэн шилдэг 100 тавигдсан “Адууны хийморь” үзэсгэлэн энэ сарын 8 хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр "Адууны хийморь" гэрэл зургийн уралдааны дүнг нийтэд танилцуулж шилдгүүдийг  тодруулжээ. Уг уралдаанд "Хүрээлэн" төслийг санаачлагч, гэрэл зурагчин У.Ганбаяр түрүүлсэн байна. Тэрээр адуун сүргийн хийморь, эрмэг омголон хүлэг морьдын  давтагдашгүй агшнуудыг буулгасан гэрэл зургуудаараа ийнхүү гэрэл зурагчдаа манлайлжээ.