Гурван топ “Mongolia’s next top model” шоуг шүүнэ

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шоуны эхний дугаар 10-р сарын 6-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Өвөр Монголын Монгол Одон телевиз хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой болсон гэсэн үг юм.

Монголын загварын ертөнцөд хамгийн нэр хүндтэй “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарууд сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгэж байсан. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт Боловсрол телевизийн уран бүтээлчид “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шүүгчдийг албан ёсоор зарлалаа. Энэхүү эрхэм үүргийг хүлээсэн гурван “ТОП”-ыг уншигчдадаа ч мөн танилцуулъя. 

Шүүгч Нора дэлхийн тайзнаа алхах моделиудыг бэлтгэнэ 

Олон улсын загварын тайзнаа анхлан алхсан Монгол моделиудын нэг бол Нора Дагва. Дэлхийн алдарт Chanel, Hermes, Emillio Pucci, Max Mara, KTZ брэндийн нүүр царай болж Нью Йорк, Сингапур, Хонг Конг, загварын нийслэл Миланы тайзнаа алхаж байсан туршлагатай түүний ер бусын өвөрмөц төрх дизайнеруудын анхаарлыг эрхгүй татдаг. Тэрбээр дэлхийн алдартай гэрэл зурагчидтай хамтран ажилладгаас гадна өөрөө ч мөн зураг авах сонирхолтой. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийг хоёр дахь жилдээ шүүх гэж байгаа түүний туршлага, мэдлэг Монголын загварын ертөнцөд гялалзах шилдэг моделиудыг бэлтгэн гаргахад чухал нөлөө үзүүлэх болно.

Шүүгч Э.Энхболд мэргэжлийн, дээд зэрэглэлийн моделийн эрэлд гарна

Монголын эрэгтэй загвар өмсөгчдөөс хамгийн чадварлаг, нэр хүндтэй нь гэж үнэлэгддэг Э.Энхболд 2005 оноос загварын салбарт хөл тавьсан. Тэрбээр Монголын Загвар Урлагийн холбооны Тэргүүн, “O couture” болон “Cabi” брэндийн үүсгэн байгуулагч юм. Түүнчлэн поп урсгалаар уран бүтээл туурвидаг “VR” хамтлагийн ахлагч гэдгээрээ Монголын ард түмэнд танигдсан. Түүний хувьд “Говь” брэндийн нүүр царайгаар хамгийн удаан буюу 9 жил ажилласан туршлагатай, чадварлаг загвар өмсөгч билээ. Мөн БНСУ-ын “Korean model association”-ы шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан Монголын анхны эрэгтэй модель юм.

Шүүгч Э.Одгэрэл 32 жилийн туршлагаасаа хуваалцана

Монголын загварын салбарын хамгийн нэр хүндтэй хатагтай, мөнхийн залуу топ модель хэмээн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн топ модель Э.Одгэрэл өөрийн туршлагаасаа хуваалцахаар “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгчийн үүргийг хүлээн авчээ. “Шилмэл загвар” агентлагаас загварын гараагаа эхэлсэн Э.Одгэрэл тус салбарт 32 жил ажилласан байна. Гоёо, Торго,  Inter Charm Residence of Beauty зэрэг компаниудтай урт хугацааны гэрээтэй ажилладаг түүний хувьд бүх төрлийн зураг авалтад оролцож байсан бөгөөд сүүлийн жилүүдэд видео сурталчилгааны чиглэлээр голчлон ажиллаж байна.

“Гэр”, “Татар ажиллагаа”, “Давхар цохилт” гэх мэт телевизийн олон ангит болон уран сайхны дөрвөн киноны гол дүрийг бүтээсэн тэрбээр Монголын рок поп хамтлаг дуучдын клип, томоохон компаниудын сурталчилгааны нүүр царай болон үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн. Харин тун удахгүй “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах болсон тухай мэдээ үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгээд байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн моделийг бэлтгэн гаргахад хамгийн үнэтэй хувь нэмрээ оруулах дээрх гурван эрхэм Монголын загварын салбарт байр сууриа хэдийнээ эзэлсэн хүмүүс. Өөрсдийн туршлага, мэдлэгээрээ шилдэг моделиудыг бэлтгэхээр шүүгчийн хүндэт үүргийг хүлээсэн “ТОП”-уудтай 10-р сарын 6-наас эхлэн цэнхэр дэлгэцээр уулзах болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Одгэрэл Интер Шармын алтера бас нэг өөр австралийн одуудын ордог гээд нээх гое буйдан дээр суучихсан бичлэг файсээр яваал байсан тийм гое газар дандаа орж байж л 50 гарчаад ингэж харагддаг бхдаа нээрээ

    0 0 Хариу бичих
  2. odgerl ystoi goy huuhen shu yaltchgu shildeg model zaluu goo uzegslntei busgui mongoliin neriig urdaa barisn busgui. odgerlees asuumaar bdgin uuruu ygd delhiin taiznaa garaagumbee Noragaas hawi iluu bj chdna shdee

    0 0 Хариу бичих
  3. Odgereliig harah l saihan bn shuu

    0 0 Хариу бичих
  4. Odgerel vneheer saihan model haraad haraad hanashgvi bitgii ataarh zovoj vhne.Yajich oroldood chi tvvnii huliin chigchii huruund ch hvrch chadahgvi.Saihan hvn bvhniig burhan yavuuldag yum bvv ataarhaj bai. TED TSAANAASAA ZAYAGDSAN BAIDAG BVV ATAARH

    0 0 Хариу бичих
  5. odgerelin yrihig sonsoh vnen zowiurtai chihend chiirtei tuwugtei hetsvvtei yridag shv

    0 0 Хариу бичих
  6. Nora unendee l hodoonii tsaraitai, yamarch medleg bolovsrol bhgui. Unen buuduuleg, haristaanii soyolgui, yaj Mongoliin ireeduin ohidod maani mentor hiih yum boldoo. Shal hudlaa huuhen. Deerees ni Bio ni shal hudlaa.

    0 8 Хариу бичих
  7. Нора бол дэлхийн стандартын загвар өмсөгч. Одгэрэл бол Монголын стандартын загвар өмсөгч.

    2 0 Хариу бичих
  8. Одгэрэл хэзээ ч залуу моделиудад мэддэг чаддагаа зааж өгөхийг хүсдэггүй байсан я/г өөрөөс нь илүү гарчихвий гэдгээс үхтлээ айдаг. Одоо цагийн эрхээр эмээ болсон тул гэвч нөгөө өөрийгөө л гэсэн амбиц нь арилахгүй л дээ харж л байя.

    1 0 Хариу бичих
    • chi bur haana ni ch hurhgu geed boddoo ingj muulj bgagara chi dotroo hichneeen ataarhdgaa meder.

      0 0
  9. Odgerel saihan shuu. Togloson kinog ni uzeh durtai. Amjilt husie

    0 0 Хариу бичих
  10. Odgerel togsh shuu buy ataarh

    0 0 Хариу бичих
  11. nora zailoo

    3 1 Хариу бичих
  12. Одгэрэл эмээ одоо болимоор юм. Өөр мэдрэмжтэй арай ухаантай хүн сонгомоор бнаа балай балай кк

    1 0 Хариу бичих
    • Ene hunii emee bolnu baina uu chmd padlii bhgu shu !!!! 54nastaidaa chi uuruu ymar yawhiig chine harhiimsn bur neg ataarhj bgaag ni haraad bgarai

      0 0
    • Chi ooroo yamarhuu hun be gedgiig chinii ataarhal haruulj bna. Oortoo l gomd. Busdad ataarhaad chi goyo saihan bolohgui. Yadaj setgelee tseverlehiig hicheevel deer baihoo.

      0 0
    • Чи эмээ болоод үзэхгүй юу? Тэгээд 54 нас хүрчихээд өөрийгөө хараарай.Чи бүр чавганц болсон байх байлгүй.

      0 0
    • Ataarhaj uhlee chi

      2 0