Түүхэн дэх хамгийн инээдтэй тулаан болж өнгөрлөө

Холимог тулааны Rizin 13 холбоо өчигдөр ээлжит тулааны үдшээ Сайтама хотноо зохион байгуулжээ. Энэ үдшийн тулаанаас АНУ-ын аварга биет Боб Сапп, мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж байсан египет бөх Осүнаараши нарынх үзэгчдийн анхаарлын төвд байсан. Гэвч үзэгчид тулаан гэж хэлэхэд хэцүү зүйлийн гэрч болцгоосон байна. Хэдийгээр гурван минутаар гуравхан үе тулалдсан ч хоёр том эр гараа ч өргөх чадалгүй болж, шүүгч тулалдах команд өгсний дараа ч нэг нэгнийхээ өөдөөс муухай харж зогссон гэнэ. Гэхдээ урдаас нь ганц нэг алхаж, цохих аядаж байснаараа Боб Сапп ялагч болжээ. Энэ тулааныг хойд хөршийн цахим хэвлэлд "Түүхэн дэх хамгийн инээдтэй тулаан" хэмээн нэрлэсэн байсан бөгөөд тайлбарлагчид ч хэзээ ч имй тулаан үзэж байгаагүйгээ хэлж байсан юм. 

Энэ өдөр мөн Хорватын домогт нударган зодоонч Мирко Кро Коп АНУ-ын Роки Мартинезтай тулалдаж, техникийн нокаутаар ялжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ Эгипт гар хэдий завандаа зодог тайлчихваа

    0 0 Хариу бичих