Энэ жил 34 настай багш бүсгүй Кристина Майорга “Der Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа алдарт хөлбөмбөгч Криштиану Роналду өөрийг нь хүчирхийлсэн гэж мэдэгджээ. Хэрэг 2009 онд, Лас Вегасын нэгэн зочид буудлын өрөөнд үйлдэгдсэн гэнэ. Үүнээс өмнө ч хөлбөмбөгч түүнийг бэлгийн харилцаанд орохыг ятгаж, албадахыг оролдож байжээ.
К.Роналду, К.Майорга. 2009 он.
Тэрээр энэ талаар тухайн цаг үед нь шүүхэд гомдол гаргасан бөгөөд үйл явц нь удаашралтай байсан тул хөлбөмбөгчийн өмгөөлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр гомдлоо буцааж байжээ. Энэхүү тохиролцоо нь хөлбөмбөгч өөрийн буруугаа мэдэж байcныг батална гэж К.Майорга ярьсан байна.