Д.Хаянхярваа: Манайх шиг хүн ам цөөтэй улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр гурван асуудал хэлэлцжээ. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн учраас бүлгээс ажлын хэсэг гарч ажилахаар болсон байна. Түүнчлэн УИХ-ын 42 тойрогтой холбоотой парламентаас гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ. Үүний дараа Ерөнхий сайд Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан байна. Мэдээллийн дараа тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зам тээвэр хөгжлийн сайдыг УИХ дотроос байх уу. Таныг сайд болно гэх юм. Энэ үнэн үү?

-МАН-ын Удирдах зөвлөлөөр хэнийг томилох талаар ярилцана. Зам тээвэр, хөгжлийн сайдыг энэ долоо хоногт чөлөөлнө. Өөрөө өргөдлөө өгсөн учраас шийдээд явна. Улстөрч хүн улс төрийн хариуцлагаа хүлээе гэж байгаа учраас энэ дагуу шийдээд явна. Энэ бол цэвэр улс төрийн хариуцлагын асуудал.Зам тээвэр хөгжлийн сайдыг тэндээс эндээс томилно гэсэн асуудал бүлгийн хурлаар яригдаагүй. Би Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллахгүй.  

-Одоогийн бүх алдаа системийн хямралтай холбоотой. Энэ тухайд?

-Системийн хямралыг хайвал 27 жилийн түүхийг эргэж харах хэрэгтэй байх. Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбоотойгоор засч залруулах зүйл бий. Ажлын хариуцлага ярьж байгаа үед аливаа асуудлыг шийдэхдээ зөв шийдэх үү, улс төрөө харж шийдэх үү гэдгээ харах ёстой. Гол алдаа системдээ биш улстөрчдөдөө байна.

-Сонгуулийн тухай хуульд намрын чуулганаар өөрчлөлт оруулна. Ямар өөрчлөлт байх юм бэ?

-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхийлөгчийн, орон нутаг, УИХ-ын сонгуулийг салангид хуулиар явуулна. Сонгуулийн тогтолцоог бас ярилцана.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2024 оноос хэрэгжүүлэхээр ярьж байна. Хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай санал асуулга явуулсан. Давхардсан тоогоор сая гаруй хүний санал иржээ. Тодорхой саналууд ирээд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Хуулийн өөрчлөлтийг хэдийд хэлэлцэх вэ гэдгийг ярилцах ёстой байх. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд явж байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр өнгөрсөн хугацаанд 40 гаруй хуульд өөрчлөлт оруулж байжээ. Аливаа асуудалд хандахдаа улсын эрх ашгийн төлөө нэн түрүүнд шийдвэр гаргах хэрэгтэй. Манайх шиг хүн ам цөөтэй улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй гэж үздэг. Энэ бол дарангуйллыг бий болгоно гэж би хувь хүнийхээ хувьд үзэж байна.

-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэж амжих уу?

-Намуудын санхүүжилт ямар байх вэ гэдгийг тодорхой болгоно. Нийгэмд өнөөдөр хамгийн их бухимдал төрүүлж байгаа зүйл бол улс төрийн нам болжээ. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгох ёстой. Тэр утгаараа энэ хуулийн төсөлд маш нухацтай хандаж, ажиллана.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Ene Hyanhyarvaa gedeg erguu zunug uvgun amitnii bugs dolooj amia argatsaaj alvan tushaald ochson odoo gemt heregten gishgeh gazargui bolood uheh nee. Zailaach

    0 0 Хариу бичих
  2. Haynhyrvaa metiin tagalzag ulsturd hereggui ...

    0 0 Хариу бичих
  3. Ерөнхийлөгчийн засаглал тун хэрэгтэй байна болдогсон бол бага зэргийн дарангуйлагч гарч ирж энэ эх захгүй олигархууд болон олон жил төрд шургалсан хулгайч нартай хатуу тэмцэл хийх тийм хүн хэрэгтэй байна Ерөнхийлөгчийн засаглалаас хулгайч нар айж байгаа учраас түүний эсрэг янз бүрийн суртачилгаа хийж байна Энэ нөхөр юу мэдэж бурж байна

    1 0 Хариу бичих
  4. Женко л биш шүү

    0 0 Хариу бичих
  5. tsuun hun amid 76 hun hereggui shdee.....gants hun baih heregtei

    0 0 Хариу бичих
  6. Нэр хүнд, эрх мэдлээ хэвээрээ авч үлдэхийн тулд ард түмнийхээ тархийг угаахаа болих хэрэгтэй. Одоо шинэ үе, шинэ сэхээтнүүд түрэн гарч ирж байна. Одоо та нарын үе удахгүй дуусна. 2016 оноос хойш МАН сдаа түй ч хийсэнгүй. Монгол түүхэндээ 1 л удирдагчтай байсаар ирсэн. 1990 оноос хойш 76 даргатай болсон. Стратеги, эдийн засгийн, геополитик, хууль мэддэг, сэтгэл зүрхтэй Монголоо гэсэн тийм л эрхэмийг бид сонгож чадна. Ард түмэн нүдтэй зөв хүнээ сонгож чадна.

    0 0 Хариу бичих
  7. Харин ч тохиромжтой юм бишүү. Төрийн шийдвэр, хэрэгжүүлэх хяналт энэ тэр гээд бүх асуудал нэг хүний гарт төвлөрөөд 3 сая иргэн түүнрүү харж байгаа. Одоо хөл толгой мэдэгдэхээ байлаа, хэн мэддэг юм бүү мэд, бүгд л мэддэг болж, Монгол шиг 76 тийшээ хараад зүтгэдэг, 76 өөр юм ярьдаг. Хамгийн гол нь маш сайн боловсролтой, мэдлэгтэй, үнэн болоод зөв шийд гаргадаг тийм л ухаалаг хүнийг сонгох хэрэгтэй. 76 яахав дээ хийх ажил сайн хуулиа батлаад сууна биз. Ерөнхийлөгч шууд Ерөнхий сайдаа удирдаад Доор нь сайдууд нь ажлаа сайн хийгээд явна биз. Чадахгүйг халаад, иддэгийг нь шууд шоронд явуулаад байхад Монгол маань дороо цэвэршинэ дээ

    1 1 Хариу бичих
  8. Жинхэнэ новшийн хорчин новш гэжуугаа. Улс орноо бодвол нам парламент хэрэггүй ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэйг харуулаад байна шдэ. Аль ч нам ялгаа байхгүй. Эсвэл энэ намуудыг бүгдийг нь татан буулгах хэрэгтэй. Дахиж одоогын байгаа намуудын нэрийг хэргэлхийг хориглох хэрэгтэй нам дагсан гөлөгнүүд энд тэнд хуцалдаад одооиргэдрүүгээ дайраад хэмлээд эхэлсэн. Энэ намуудыг арчиж хаях хэрэгтэй.

    2 1 Хариу бичих
    • Намуудыг гишүүнчилгүй болгож байж намууд цэвэршиж эхлэн намууд бодлогын нам болж байж бодлогоор өрсөлдөх хэрэгтэй монголд 76 мангастай болоод 27 жил болж байна одоо АИХ төлөөлөгч сум,хороо бологноос УБХ 50 гишүүдтэй хууль боловсруулах гэх мэт боловсруулсан хуулийг АИХ төлөөлөгчид батлах гэх мэтээр

      0 0