Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайллаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржын зодог тайлах ёслол өнөөдөр боллоо. Тэрээр 2011 оны долоодугаар сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны долоо, есдүгээр сарын башёд нэг ч уналгүй түрүүлж, ёкозүна цол хүртэж байлаа. Ингэснээр Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна цолтон болсон юм. Харамсалтай нь өнгөрсөн оны аравдугаар сард нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржтой нударга зөрүүлсний улмаас зодог тайлах шаардлагаай болсон.

Тэрээр зодог тайлах болсон тухайгаа мэдэгдэхдээ “Багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргасан. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа. Их аварга хүн гэдэг зөвхөн өөрийнхөө төдийгүй цолныхоо нэр хүнд, хариуцлагыг авч явах ёстой. Тийм учраас зодог тайлах шийдвэр гаргасан. Ах аваргын хувьд Таканоивад хэрхэн барилдах, биеэ хэрхэн авч явах тал дээр зааж зөвлөсөөр ирсэн. Одоо ч тийм бодолтой байдаг. Дүү бөхчүүдээ илүү хатуу чанга болгож, илүү хичээгээсэй гэсэн үүднээс ханддаг байсан хандлага маань ийм байдалд хүргэлээ.16 настайдаа анх Японд ирсэн. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа, барлалаа, баярлалаа. Би сүмо бөхөд хайртай. Сүмод өнгөрүүлсэн 17 жил маань үнэхээр сайхан 17 жил байлаа. Уучлалт хүсч байна. Хариуцлагаа ухамсарлаж байна. Сүмо бөх болсноосоо хойш самуурай гэж ямар байх ёстой, Их аварга болчихоод их аварга хүн гэж ямар хүн байх ёстойг харуулж, бусдад үлгэрлэхийг хичээж ирсэн. 10 жилийн өмнө аавыгаа алдсан. Тэр цагаас хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулчих юмсан гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ бүхний эцэст ийм байдлаар дуусгаж, багшийнхаа нулимсыг үзэж байгаадаа маш их харамсч байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно” гэж байсан юм.

Мэргэжлийн сүмогийн дэвжээнд 17 жил зодоглож их аварга цол хүртсэн Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээндээ гарч ёкозүна дохё-ири ёслол хийж зодог тайллаа. Тэрээр Зодог тайлснаасаа хойш юу хийх талаараа одоо болтол тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Монголын чадалтай үр сад минь эх орондоо тавтай морилдоо та

    0 0 Хариу бичих
  2. Zaluu bna, hiih ajil haanaas mundah bilee. Bagshtsigaa adilhan haragdaj baina shuu.

    0 0 Хариу бичих
  3. БҮХ ХҮНД ТОМ БАЙХ ТУСМАА ХАРИУЦЛАГА ИХТЭЙ БАЙДГИЙГ НОТОЛЖ ДЭВЖЭЭГЭЭ ОРХИЖ ЧАДСАН СЭТГЭЛИЙН ИХ ТЭНХЭЭТЭЙ ЗАЛУУ БАЙНА. ГОЛ НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ. ТЭРНЭЭС АЛДДАГГҮЙ ХҮН ГЭЖ ҮГҮЙ. ЭНЭ ШИЙДВЭРИЙГ НЬ ҮНЭЛЖ ЭНЭ ХҮҮГ БАС ҮНЭЛЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ. БҮХ ЗҮЙЛ НЭЭЛТТЭЙ ШҮҮ ИТГЭЛТЭЙ АЛХААД ОР

    0 0 Хариу бичих
  4. ХҮНИЙ ХУВЬД ХҮН ЧАНАРТАЙ САЙН ХҮҮ ГЭСЭЭН. МОНГОЛДОО ТАВТАЙ МОРИЛО

    0 0 Хариу бичих
  5. Хүн зодоод шоронд ордоггүй ээ. Новш вэ

    2 0 Хариу бичих
    • Чамшиг өт мянга ингэж орилоод ч энэ хүний хөлийн өсгийг ч давахгүйшдээ хаха Монгол эр хүнд мөргө өтөө

      0 7
  6. Yopon bol shudarga huuli durmiig chand barimtaldag uls. Buruu zuil hiisen bol tuuniihee hariutslagiig uur gedeg ni heviin yavdal. Tegej chadsan uchir Yopon uls unuudriin undurlugt hursen. Darga, said, avarga hen ch baisan ene zarchim jigd uulchilne.

    3 0 Хариу бичих
  7. yaponchuud uur yumaa uur yum , hun zodoj tanhairsan huniig goej baigaad bayrtai gejiinshdee

    3 0 Хариу бичих
  8. биднийгээ олон жил баярлуулж ирсэн Бямбадорждоо маш их баярлаж байна, нэг зүйл ажиглагдлаа, Японы иргэншил авахгүй гэсэн нөхдийг шахаад байна уу даа

    0 4 Хариу бичих
    • Харин ч одоо Бямбадорж японы иргэншил авч ояаката болно гээд хөөцөлдөж байгаа гэсэн. Баттай эх сурвалж буюу эх нь ТВ-ээр ярьж байна лээ. Япон биш маш олон бөх байгаа, ялгаварлан гадуурхсан бол тэднийг анхнаасаа оруулахгүй байсан, одоо бол ялгаварлаад ч нэмэргүй буюу дийлэхгүй болтол олон байгаа ш дээ

      0 0
  9. Монголчууд аа гэж. Асагийн буруу үлгэр дуурайллыг дахин баталж өгөв дөө.

    5 4 Хариу бичих
    • сууж буй мөчрөө тайрдаг хүн бол .... хүн мөн болно, нэг иймэрхүү зүйл дээр монгол хүнээ дэмжиж нэг зүрхтэй байвал Бямбадоржийг муулж буй чамд ч бас хэрэгтэй

      0 2
    • Чааваас даа

      0 0