Онгоцны үйлчлэгчид найз залуу нь нислэгийн үеэр гэрлэх санал тавьсан сэтгэл хөдөлгөм бичлэг цахим ертөнцөд тархаж, олны анхаарлыг татжээ.
Энэ явдлаас хойш дөрвөн сарын дараа сүйт бүсгүй ажлаасаа халагдсан байна. “China Eastern Airlines” компани үйлчлэгч бүсгүйг нислэгийн үед мөрдөх аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчиж, зорчигчдын тав тухыг алдагдуулсан гэж буруутгасан байна.
Харин хэрэг явдалд эгдүүцсэн үйлчлүүлэгчид компаний шийдвэрийг “ичгүүртэй” хэмээн тодорхойлж, цахим орчинд “China Eastern Airlines”-ийн онгоцоор нисэхгүй байхыг уриалсан давалгаа хөвөрч байна.
You guys fired a flight attendant for accepting a marriage proposal. No thanks, I will fly with another airline. — Toby Glanville (@tobyglanville) September 16, 2018