Хойд Солонгосыг илүү мэдрүүлэх 20 гэрэл зураг

Манай бөмбөрцгийн хамгийн хаалттай улс орнуудын нэг болох Хойд Солонгосын талаар илүү төсөөлөлтэй болоход тань туслах гэрэл зургуудыг хүргэж байна. Цөмийн зэвсэг, дарангуйлалтай байнга нэр холбогдож байдаг энэ улсын иргэдийн жирийн амьдрал, улс орны хөгжлийн төвшин, хот хөдөөгийн өнгө төрхийг харуулсан уг зургаас таны бодол бага ч гэсэн өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн хэдэн жилд тус улсын нийгэмд багагүй өөрчлөлт гарч байгаа бөгөөд үүнийг дэвшил гэж үзэх үндэстэй юм. Хувийн аж ахуйн нэгжүүд бий болж, иргэд нь гар утас барьдаг болжээ. Гэсэн ч ерөнхий дүр зураг нь 20 жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй болохыг уг зургуудыг нийтэлсэн “Bright Side”  цахим хуудсанд онцолсон байна.  

1. Пёньяны төвд орших орон сууцны гаднах байдал. Гаднаа угаасан хувцас тохох зориулалттай хэц хадсан, жижиг хөшөөгөөр чимэглэсэн гадна талбай бол орчин үеийн Хойд Солонгосын дундаж амьдралыг харуулах сайхан жишээ юм.

2.  Ёслолын жагсаал угтан зам чөлөөлж буй цагдаа.Энэхүү ёслол нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд болдог бөгөөд “Нарны өдөр” гэсэн нэртэй. Үнэн хэрэгтээ бол тус улсын удирдагч, Хойд Солонгосыг байгуулсан Ким Ил Сан /Ким Ир Сен/-ы төрсөн өдөр юм.

3.    Хойд Солонгосын гэр бүл. Тус улс ажлын зургаан өдөртэй, иргэд нь зөвхөн ням гарагт л амарна. Хүүхдүүд нь сургууль, цэцэрлэг дээрээ амьдарч, ням гарагт эцэг эхтэйгээ уулздаг байна.

4.    Хойд Хамгён муж / North Hamgyong province/, 2017 оны ёсдүгээр сар. Пёньянаас бусад газар тээврийн хэрэгсэл нүдний гэм гэнэ.

5. Энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Пёньян хотод болсон марафон гүйлтийн тэмцээний ялагч. Тэрээр өөрийн спортын амжилтаараа их удирдагч Ким Жон Ундаа урам өгөхийг хүсдэг аж.

6. Пёньяны амьтны хүрээлэнгийн орох хаалга. Амьтны хүрээлэнд гэрийн тэжээмэл нохой хүртэл байдаг нь уг гэрэл зургийг авсан хүний гайхлыг төрүүлсэн гэнэ. Тухайлбал, 2014 онд тус амьтны хүрээлэнд йоркшир терьер үүлдрийн нохойг үзмэр болгохоор авчирч байжээ.

7. 2017 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон цэргийн парад. Эдийн засаг нь хүнд байгаа ч тус улс ДНБ-ийхээ дийлэнх хэсгийг батлан хамгаалах салбарт зарцуулдаг. Цэрэг охидод гоёлын гутлыг жагсаалд нэг удаа л өмсөхөд зориулж олгодог. Иймээс зарим гутал томдож, унагахгүйн тулд шидмэсээр уясан харагдана.

8. Удирдагч Ким Жон Унд баяр хүргэж эрүүл энхийг хүсэх солонгос эмэгтэйчүүд. 2017 оны дөрөвдүгээр сарын 15.

9. Гэрэл зурагчинтай мэндэлж, ёслох бяцхан жаалууд.

10. Ажилчид амарч байна. Уг зургийг 2017 оны дөрөвдүгээр сард авчээ.

11. 2018 оны дөрөвдүгээр сарын 15. “Нарны баяр”-т зориулсан ёслолын буудлага.

12. Хойд Солонгосын нийслэл хотын үдэш. 2018 оны гуравдугаар сар.

13.  Сургуулийн багачууд амарч байгаа нь. Пёньян, 2018 оны тавдугаар сар.

14.  “2018 оны дөрөвдүгээр сарын 15. “Нарны баяр”-т зориулсан бүх нийтийн бүжиг.

15.  Панмунжом дахь цэрэггүй бүс рүү зам тавьж буй ажилчид. Ким Жон Ун цэрэггүй бүсэд очих болсонтой холбогдуулан уг замыг тавьжээ.

16.  Пёньяны төв гудамжны уулзвар. Зам дээр гэрлэн дохионоос гадна тусгай бэлтгэгдсэн охид зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.

17.  Rungna People’s Pleasure Park усан парк. 2018 оны зургадугаар сар.

18. Хойд Солонгосчууд метроны буудал дээр байх сонины булангаас Ким Жон Ун, Доналд Трамп нарын уулзалтын талаарх мэдээллийг авч байна. Хойд Солонгост явж байгаа метро нь өнгөрсөн зууны дундуур Германд үйлдвэрлэгдсэн бөгөөд 1990-ээд онд Хойд Солонгос импортолж авчээ.

19.  Пёньян дахь торгоны үйлдвэрийн ажилчид. 2018 оны наймдугаар сарын 21.

20. Торгоны үйлдвэрийн ажилчдын хүүхдүүд үйлдвэр дотор байрлах амралтын өрөөнд нойрсож буй нь.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Huuhduudiig hurtel bugdiig ni doosh ni haruulj hevtuulsen bhiig bodohod zoriud beldsen gazriin l zurag bna da.

    0 0 Хариу бичих