Италийн шүүх худал шүүмж бичсэн эрд хорих ял оноов

Интернэтэд хөтлөгдсөн энэ эринд зочид буудал, ресторан зэрэг үйлчилгээний газруудын ашигтай ажиллах, хаалгаа барих эсэх нь TripAdvisor гэх бүтээгдэхүүн үйлчилгээний шүүмж, сэтгэгдэлээс бүтсэн сайтаас ихээхэн хамаардаг болсон. Тэгвэл энэ долоо хоногт Италийн шүүх нэгэн сонирхолтой хэргийг авч хэлэлцжээ. Тэд TripAdvisor сайтад PromoSalento гэх зочид буудлын талаар худал шүүмж бичиж гүтгэн, үйл ажиллагаанд нь хохирол учруулсан гэх эрийн хэргийг шүүн шийдвэрлэжээ. Сэжигтэн этгээд PromoSalento зочид буудлын талаар худал шүүмжийг тасралтгүй оруулж байсан нь тогтоогдож түүнд 9300 ам.долларын торгууль ногдуулж, 9 сар хорих ял оноосон байна.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч компанийн талаар худал шүүмж бичих нь цахим гэмт хэрэгт тооцогддог учир үүнээс урьдчилан сэргийлэхэд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг аж. TripAdvisor сайтын удирдлагын хувьд ийм төрлийн гэмт хэрэг олон гардаг ч шүүхээс ял сонсож, хоригдсон анхны тохиолдол болж буйг мэдэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)