Монгол бүсгүйн урласан шоколадан эмэгтэй алтан цом хүртэв

Дэлхийн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээний шоколадан урлалын төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн боллоо. Австралийн Мельбурн хотноо энэ сарын 10-13-ны хооронд  болсон уг тэмцээнд Ч.Бүжинлхам 35 кг жинтэй цэвэр шоколадаар байгаль эхийг бэлгэдсэн эмэгтэй хүний баримал урлан оролцжээ. Уг тэмцээний эцсийн шатанд 8 хүний бүтээлийг өрсөлдүүлснээс монгол бүсгүй ийнхүү Алтан цомыг хүртсэн аж.  

Ч.Бүжинлхам баримлаа сар хагасын хугацаанд урласан бөгөөд байгаль эх биднийг хүүхэд шигээ хайрладаг учир бид ч мөн өсөж том болоод тэрхүү хайрыг буцаан өгч эх дэлхийгээ хайрлаж энэрэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн гэдгээ сэтгүүлчдэд тайлбарлажээ.Түүнийг бүтээлээ урлахад хамгийн ихээр урам зориг, сэдэл өгсөн хүн нь түүний гурван настай хүү гэнэ.

Ч.Бүжинлхам энэхүү тэмцээнд түрүүлснээрээ ирэх жилийн 10-р сард Итали улсад болох Дэлхийн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ymar gaixaltai yum be vnexeer baxarxyyshtai myndag bvsgvi bna bayr xvrge

    0 0 Хариу бичих
  2. Баяр хүргье үнэхээр агуу сэтгэмж байгаль эх уран бүтээлээрээ эх орон, монгол эмэгтэйн оюунлаг чадварыг тодруулан харуулсан нь бахархалтай байна.

    0 1 Хариу бичих
  3. Manai Mongolchuud oroihon garaad shiruuhen dairch bna da.

    0 0 Хариу бичих
  4. Монгол гэдгээ томоор бичээч sда чинь!! Гадны хот улсын нэрийг алдахгүй бичиж байж.

    3 0 Хариу бичих