ОХУ гадаадад үйлдвэрлэсэн эмнэлгийн тоног төхөөрөмжөөс татгалзана

ОХУ-ын Үйлдвэр худалдааны яам Улсын эмнэлгүүдэд импортын техник хэрэгсэл хэрэгдэхгүй байх санал гаргажээ. Энэхүү бодлогын баримт бичгийг Төрийн бодлого шийдвэрүүдийн нэгдсэн портал сайтад нийтэлсэн байна. Холбогдох байгууллагууд нь энэ талаар ид судалж байгаа ажээ.

Гаднаас импортлохыг хориглох бүтээгдэхүүний эхний ээлжинд долоон төрлийн техник хэрэгсэл багтсан байна. Үүнд, хиймэл амьсгал хийх аппарат, нүдний даралт хэмжигч тонометр, оториноскоп, эмнэлгийн зориулалттай ор зэрэг багтжээ.

Хууль хэрэгжвэл Дотоодын үйлдвэрлэгчдэд ашигтай тусах нь гарцаагүй. Харин өвчтөнүүдийн хувьд ямар байх вэ гэдэг асуудал маргаан дагуулах нь гарцаагүй. Хойд хөршийн Лента.ру цахим сонин энэ талаар хөндөж, эмч, эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүд энэ асуудалд хэрхэн хандаж байгааг сурвалжилсан байна. Сурвалжлагаас харахад, дээрх шийдвэр нь өвчтөнүүдийн эрх ашигт муугаар нөлөөлнө, дотоодын техник хэрэгсэл нь найдвартай байдлаараа гадаадын өндөр чанартай бүтээгдэхүүнийг гүйцэхгүй гэсэн үзэл бодол давамгайлж байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.       

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)