Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна

Өнөөдрийн 20:00 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Улаанбаатар хотод үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 3-8 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)