"Нүүдэлчдийн өрхийн эмч" баримтат кино "Оскар"-т өрсөлдөхөөр болжээ

Холливүүдийн Олон улсын баримтат кино наадамд "Нүүдэлчдийн өрхийн эмч" кино мөн Оюутны шилдэг бүтээлээр шалгарч байжээ. 2018.03.24

Энэ жил 45 дахь удаагаа зохиогдож буй "Student Academy Award" Олон улсын оюутны кино уралдаанд "Нүүдэлчдийн өрхийн эмч" баримтат кино "Шилдэг баримтат кино"-гоор шалгарч медальт байрт оржээ. Ийнхүү Олон улсын оюутны кино наадмын шилдгээр шалгарснаар уг кино энэ жилийн "Оскар"-т өрсөлдөх эрх авсан байна. Энэ жилийн "Student Academy Awards" уралдаанд  олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлсэн аж. 
"Шилдэг баримтат кино" төрөлд шалгарсан "Нүүдэлчдийн өрхийн эмч" киног Их Британийн Хертфордширийн их сургуулийн мастер Б.Март найруулжээ. Энэхүү баримтат кинонд өдөрт 10-100 км зам туулан, өдөр шөнө, өглөө орой, өвөл зунг үл анзааран машин эсвэл морь, тэмээ унаад сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Дундговь аймгийн Өндөр шил сумын өрхийн эмчийн тухай өгүүлдэг байна. "Student Academy Award" Олон улсын оюутны кино уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 11-нд болох ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. HELLO.Subject: Түншлэлийн төсөл ба хөрөнгө оруулалтын санхүүжилт болон бусад зээл. Холбоо барих хаяг: [email protected] Таны асуудлыг шийдэх зээлийг санал болгож байна Би бол Ирландын тусгай үндэстэн, санхүүгийн олон улсын байгууллага юм бүтэц. Би сайн зан чанар бүхий хувь хүмүүст зээл өгдөг Таны сонгосон үе дэх гэрлийн хурд. € 2,000 хүртэл € 7,000,000 үзэл баримтлал Дэлхийн ядуурал, ажилгүйдлийн эсрэг тэмцэлд орно уу Та доорх хаягаар мөнгө авах шаардлагатай байгаа бол надтай холбоо бариарай: [email protected] Миний утасны дугаар: +33644661033 whatsapp дээр нэмээрэй. и-мэйл бичээрэй: [email protected]

    0 0 Хариу бичих