Амралтын өдөр “Итгэл найдвар, боломж Улаанбаатар” бүх нийтийн марафон болно

Ахиллис Интернэшнл Монголиа ТББ болон Ариг Банк 2015 оноос хойш хамтран зохион байгуулсаар ирсэн “Итгэл найдвар, боломж Улаанбаатар” бүх нийтийн марафон энэ жил 9 сарын 15-ны Бямба гарагт 09:00 – 18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 насны ангилалд ахин өрнөх гэж байна. Нийт гүйгчид 3, 5, 10, 21, 42км-ийн зайд тус тус оролцох юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж буй энэхшш марафонд оролцогчдын тоо жил бүр нэмэгдсээр байгаа аж. 

Марафоны бүртгэл ба баталгаажуулалт Бямба гаригт нээлт эхлэхийн өмнө 07:00-09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр болно.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар марафон”-д давхардсан тоогоор нийт 3000 гаруй хүн гүйж, 950 сайн дурын ажилтнууд зохион  байгуулалтад  орон, 150 гаруй хувийн болон төрийн байгууллага мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцжээ. 

Энэхүү үйл ажиллагаанаас цугларсан бүртгэлийн хураамж,  хандив, орлого нь нийгэмд үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломжийг нь хангах, тусгай сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан чадваржуулах, гэнэтийн осол, өвчин эмгэгийн дараах нийгмийн нөхөн сэргээлтийг дэмжих, цаашдаа энэхүү нөлөөллийн марафоныг олон улсын стандартын дагуу сайжруулж, хамрах хүрээг өргөжүүлэх зэрэг үйлсийг санхүүжүүлэхэд зарцуулж байгааг зохион байгуулагчид онцоллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. HELLO.Subject: Түншлэлийн төсөл ба хөрөнгө оруулалтын санхүүжилт болон бусад зээл. Холбоо барих хаяг: [email protected] Таны асуудлыг шийдэх зээлийг санал болгож байна Би бол Ирландын тусгай үндэстэн, санхүүгийн олон улсын байгууллага юм бүтэц. Би сайн зан чанар бүхий хувь хүмүүст зээл өгдөг Таны сонгосон үе дэх гэрлийн хурд. € 2,000 хүртэл € 7,000,000 үзэл баримтлал Дэлхийн ядуурал, ажилгүйдлийн эсрэг тэмцэлд орно уу Та доорх хаягаар мөнгө авах шаардлагатай байгаа бол надтай холбоо бариарай: [email protected] Миний утасны дугаар: +33644661033 whatsapp дээр нэмээрэй. и-мэйл бичээрэй: [email protected]

    0 0 Хариу бичих