Газар тариалангийн бүс нутгаар -5 хэм хүрч цочир хүйтэрнэ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээгээр өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар -5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд, өнөө шөнө нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. HELLO.Subject: Түншлэлийн төсөл ба хөрөнгө оруулалтын санхүүжилт болон бусад зээл. Холбоо барих хаяг: [email protected] Таны асуудлыг шийдэх зээлийг санал болгож байна Би бол Ирландын тусгай үндэстэн, санхүүгийн олон улсын байгууллага юм бүтэц. Би сайн зан чанар бүхий хувь хүмүүст зээл өгдөг Таны сонгосон үе дэх гэрлийн хурд. € 2,000 хүртэл € 7,000,000 үзэл баримтлал Дэлхийн ядуурал, ажилгүйдлийн эсрэг тэмцэлд орно уу Та доорх хаягаар мөнгө авах шаардлагатай байгаа бол надтай холбоо бариарай: [email protected] Миний утасны дугаар: +33644661033 whatsapp дээр нэмээрэй. и-мэйл бичээрэй: [email protected]

    0 0 Хариу бичих