Уйгар өрхийг QR кодоор ангилж буй нь хүний эрхийг зөрчиж байна

БНХАУ-ын эрх баригчид Шинжаан Уйгар айлуудыг QR код ашиглан ангилж эхэлсэн талаар хүний эрхийн  байгууллагаас мэдээлэв. Орон нутгийн төрийн албан хаагчид өдөр бүр уйгар өрхүүдийн QR кодыг шалгаж тухайн айлд гадны этгээд байвал шууд цагдан хорьж хэн болохыг нь тогтоох аж.

БНХАУ-ын засгийн газар тус бүс нутгийн иргэдийг олноор нь цагдан хорих, хүчээр суртал ухуулгын хичээлд суулгах зэргээр эрхийг нь зөрчин байсан ч илт ялгаварлан гадуурхсан ийм үйл ажиллагаа явуулж байгаагүй юм. Уйгар өрхийг QR коджуулах ажлын зэрэгцээ өрхийн гишүүдийн ДНК, хурууны хээ, дуу хоолой зэрэг хувийн мэдээллийг бүртгэж авч байгаа ажээ. НҮБ-ийн Хүний эрхийн комиссын танилцуулснаар Шинжаанд тодорхой үндэслэлгүйгээр 1 сая гаруй уйгар иргэд хоригдож байгаа гэдэг.

БНХАУ-ын Засгийн газар Шинжаанд хэрэгжүүлж буй харгис бодлогоо Шинжааныг Казахстан, Турк, Индонези зэрэг авлигад идэгдсэн орнуудын араас орохоос сэргийлэн авч буй хатуу арга хэмжээ хэмээн тайлбарладаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)