Монгол Улсын анхны парламент таван Байнгын хороотой байжээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын их хурлын 1990 оны есдүгээр сарын 9-ний 16 тоот тогтоолоор Улсын бага хурлыг 50 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгосон. Үүнд, МАХН-аас 31, МоАН-аас 13, МҮДН-аас гурав, МСДН-аас гурван депутат сонгогдсон бөгөөд нөхөн сонгуулиар есөн гишүүнийг сонгожээ. Улмаар 1990 оны есдүгээр сарын 13 буюу одоогийн 28 жилийн өмнөх энэ өдөр анхдугаар чуулганаа хийж Улсын бага хурлын даргаар Р.Гончигдорж, орлогч даргаар К.Зардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар сонгосон байна.  

Одоогийн УИХ найман Байнгын хороотой бол тухай үеийн Улсын бага хурал таван Байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж байжээ.

  1. Төрийн байгуулалтын байнгын хороо (дарга нь С.Баяр) 
  2. Хууль зүйн байнгын хороо (дарга нь Л.Цог) 
  3. Эдийн засгийн байнгын хороо (дарга нь М.Энхсайхан) 
  4. Нийгмийн бодлогын байнгын хороо (дарга нь Т.Очирхүү) 
  5. Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын байнгын хороо (дарга нь Р.Хатанбаатар) 

Монгол Улсын Байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын бага хурал нь шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдож 1992 оны долдугаар сарын 29-нөөс бүрэн эрхээ хэрэгжүүлсэн УИХ-д эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр үйл ажиллагаа нь дуусгавар болсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)